Сэлэнгэ аймгаас 5.6 тэрбум төгрөгийн төсөл бүртгэгджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Жижиг
дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн хөнгөлөлттэй зээлийн бүртгэлд Сэлэнгэ аймгийн хэмжээгээр 13 сумаас
75 аж ахуйн нэгж, иргэдийн 5.6 тэрбум төгрөгийн төсөл
бүртгэгдсэн байна.
Тус аймгийн хэмжээнд
Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн хөнгөлөлттэй зээлийн бүртгэлийг амжилттай явуулж дууслаа. Бүртгэл энэ сарын 3-наас эхэлсэн бөгөөд 10-ны 18 цаг 10 минутад нэгдсэн журмаар дууссан аж. Энэхүү
хөнгөлөлттэй зээлийн бүртгэлийг улсын хэмжээнд онлайнаар бүртгэсэн байна.
Сэлэнгэ аймгийн Хүдэр, Ерөө, Сант, Орхон сумаас
хөнгөлөлттэй зээлийн төсөлд материал
ирүүлээгүй ажээ.