“Би Ди Сек”-ийн ханш өсөж, “Инвескор”-ынх өндөр хэвээр байв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2019-06-12 19:15:23

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр I, II, III ангиллын 35 ХК-ийн 138.2  төгрөгийн үнийн дүн бүхий 645 мянган ширхэг хувьцаа арилжаалав.  

Энэ өдөр 9 ХК-ийн хувьцааны ханш өсч, 16 компанийн хувьцааны ханш буурсан бол 10 компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Би Ди Сек" болон  "Инвескор ББСБ" ХК-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Дөрвөн-Уул” болон "Монгол Шевро" ХК-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа.

"TOP 20" индекс 0.62 хувиар буурч, 19566.58 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ  2,471,257,272,877.15 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.  

相关新闻