Цагийн ажил хайгчдад зориулсан чиглүүлэх сургалт болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭММЗХ-ны Хөдөлмөрийн биржээс цагийн ажил хайгчдад зориулсан "Part time" чиглүүлэх сургалт маргааш болно.
Уг сургалтыг долоо хоног бүрийн пүрэв гарагт зохион байгуулдаг уламжлалтай. Энэ удаагийн зочноор Сургалт судалгааны Полиси төвийн гүйцэтгэх захирал Б.Даваадорж оролцож, “Оюутны тэтгэлэг” сэдвээр сонирхолтой лекц унших юм.
Мөн үеэр Залуучуудын хөдөлмөрийн төв биржийн мэргэжилтэн З.Отгонзаяа цагийн ажил гэж юу вэ, ажлын хөлс, анхаарах зүйл, цагийн ажилтны дэвтэр зэрэг сэдвээр ажил хайгч залууст мэдээлэл хүргэх аж. Сургалт лекц МЗХ-ны Залуус танхимд 13 цагаас болох бөгөөд сонирхсон залууст нээлттэй байх аж.