"Дөрвөн-Уул", "Э-Транс Ложистикс"-ийн хувьцааны ханш өндөр өсөлттэй байв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2019-06-13 18:55:03

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид энэ өдөр I, II, III ангиллын 35 ХК-ийн 130 сая төгрөгийн үнийн дүн бүхий 750 мянган ширхэг хувьцаа арилжив. Үүнээс 7 ХК-ийн хувьцааны ханш өсч, 17 компанийн хувьцааны ханш буурсан бол таван компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Энэ өдөр "Дөрвөн-Уул" болон  "Э-Транс Ложистикс" ХК-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Такь-Ко" болон "Бинсэ" ХК-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа.

"TOP 20" индекс 0.28 хувиар өсч, 19622.24 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ  2.466.614.232.325.85 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.     

相关新闻