Найман ХК-ийн хувьцааны ханш буурчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2019-06-14 17:55:53

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр I, II, III ангиллын 27 ХК-ийн 142.4 сая төгрөгийн үнийн дүн бүхий 909.2 мянган ширхэг хувьцаа арилжив.

Энэ өдөр13 ХК-ийн хувьцааны ханш өсч, 8 компанийн хувьцааны ханш буурсан бол зургаан компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Женко Тур Бюро" болон  "Хөвсгөл Алтан Дуулга" ХК-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Хай Би Ойл" болон "Орхондалай" ХК-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

"TOP 20" индекс 0.34 хувиар өсч, 19689.76 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ  2.472.354.158.944.98 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.     

相关新闻