"Мик холдинг"-ийн хувьцааны ханш их өсөлттэй байв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2019-06-19 19:42:52

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр I, II, III ангиллын 23 ХК-ийн 180 сая төгрөгийн үнийн дүн бүхий 620.6 мянган ширхэг хувьцаа арилжив.

Энэ өдөр 13 ХК-ийн хувьцааны ханш өсч, 8 компанийн хувьцааны ханш буурсан бол хоёр компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Э-Транс ложистикс" болон  "Мик холдинг" ХК-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Монголын цахилгаан холбоо” болон "Хөх ган" ХК-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа.

"TOP 20" индекс 0.17 хувиар буурч, 19650.05 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ  2.463.021.575.063 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.     

相关新闻