Булган аймаг энэ жилийн тариалалтын төлөвлөгөөгөө 104,8 хувь биелүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2019-06-29 20:13:06

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн тариаланчид атар газар эзэмшсэний 60 жилийн ойн онд жаран мянган тонн ургац хураахаар 47,3 мянган га талбайд тариалалт хийхээр төлөвлөсөн юм.

Энэ зорилтоо 104,8 хувь биелүүлж 49,6 мянган га талбайд үр тариа, төмс, хүнсний ногоо болон малын тэжээл, тосны ургамал тариалаад байна гэж аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын мэргэжилтэн Н.Пүрэвсайхан мэдээллээ.

Үр тариа тариалах ажил дуусаж 39,4 мянган га талбайд улаанбуудай, 1,0 мянган га талбайд бусад үр тариа буюу арвай овьёос зэргийг тариалсан байна. Энэ жилийн хувьд тосны ургамал тариалалт үлэмж хэмжээгээр нэмэгдэж 7,4 мянган га талбайд тариалалт хийсэн байна.

相关新闻