"Хүрд" XK-ийн хувьцааны ханш их өсөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2019-07-01 18:41:40

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржд өнөөдөр I, II, III ангиллын 30 ХК-ийн 339.783.627 төгрөгийн үнийн дүн бүхий 541 мянган ширхэг хувьцаа арилжив.

Энэ өдөр 12 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 17 компанийн хувьцааны ханш буурсан бол нэг компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс "АСБИ" болон "Хүрд" XK-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Нийслэл өргөө" болон "Ард Даатгал" ХК-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа.

"TOP 20" индекс 2.15 хувиар буурч, 20337.69 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ  2.572.530.113.477 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.   

相关新闻