"Дархан гурил тэжээл"-ийн хувьцааны ханш их өсөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2019-07-03 14:50:20

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өчигдөр буюу долдугаар сарын 2-нд I, II, III ангиллын 38 ХК-ийн 90.6 сая төгрөгийн үнийн дүн бүхий 641.5 мянган ширхэг хувьцаа арилжив.

Энэ өдөр 17 ХК-ийн хувьцааны ханш нэмэгдэж, мөн 17 компанийн хувьцааны ханш буурсан бол дөрвөн компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс “Баян-Алдар” ББСБ болон "Дархан гурил тэжээл" ХК ийн хувьцааны ханш хамгийн их өсөлттэй байсан бол "Бөхөг" болон "Нийслэл өргөө ХК-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа.

"TOP 20" индекс 0.81 хувиар өсөж, 20502.85 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ  2.575.944.154.284 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.     

相关新闻