“УИД”-ийн хувьцааны ханш нэмэгдсэн байв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2019-07-04 10:24:30

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өчигдөр буюу долдугаар сарын 3-ны өдөр I, II, III ангиллын 26 ХК-ийн 67.3 сая төгрөгийн үнийн дүн бүхий 209 мянган ширхэг хувьцааг арилжив.

Мөн өдөр 9 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 12 компанийн хувьцааны ханш буурсан бол таван компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Дархан гурил тэжээл" болон "Улсын их дэлгүүр" ХК-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Бөхөг" болон "Гутал" ХК-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа.

"TOP 20" индекс 0.43 хувиар өсч, 20590.97 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ  2.582.605.762.866 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.     

相关新闻