"Улаанбаатар хивс”, "Могойн гол"-ын хувьцааны ханш өсөлттэй байв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2019-07-09 18:11:31

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр I, II, III ангиллын 23 ХК-ийн 157.2 сая төгрөгийн үнийн дүн бүхий 561.942 ширхэг хувьцаа арилжив. Энэ өдөр 9 ХК-ийн хувьцааны ханш өсөж, мөн 9 компанийн хувьцааны ханш буурсан бол 5 компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа.

Үүнээс "Улаанбаатар хивс" болон "Могойн гол" ХК-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Сор" болон "Гермес центр" ХК-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа.

"TOP 20" индекс 0.12 хувиар буурч, 20595.02 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ  2.586.443.539.047.73 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.     

相关新闻