Төв аймгаас анх удаа"Алтан чагнуур"-ын эзэн тодорлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
erdenechimeg@montsame.mn
2016-04-03 20:16:43

3 сарын 31 буюу "Дэлхийн эмч нарын өдөр" Төв аймгаас анх удаа Алтан чагнуурын эзэн тодорчээ. Дэлгэрхаан сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгч С.Хүрэлтогооч "Өрх, сумын шилдэг эмч"-ээр шалгарч,  сум, аймаг, хамт олныхоо нэрийг алдаршуулсан байна.

Сандагдоржийн Хүрэлтогооч 1949 онд  Төв аймгийн Эрдэнэсант суманд төрсөн. 1967 онд АУДЭС-ийг хүний их мэргэжлээр төгсөж, сумын их эмчээр томилогдон тасралтгүй 42 жил эрүүл мэндийн салбарт ажилласан.Энэ хугацаанд нийт  98520 хүнд үзлэг хийж, 35200 хүнийг эмчилж, 6559 жирэмсэн эхийг хяналтанд авч, 5263 хүүхдийг гардан эх барьж авч, ноцтой хүндэрсэн 12 эхэд нарийн хагалгаа хийлгэж, 18 эхэд өөрийн цусаа өгчээ.

Түүний хөдөлмөр бүтээлийг хойч үеийнхэнд өвлүүлэх,үлгэр дууриал үзүүлэх зорилгоор Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны хүндэт самбарт зургийг нь байршуулж, тэмдэглэлт ойн түүхийн номонд оруулах аж.

Төв аймаг Ш.ШҮрэнцэцэг

 

相关新闻