Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн аяныг нээлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
erdenechimeg@montsame.mn
2016-04-03 20:19:28

Монгол Улсын Ерөнхийлөгчөөс үндэсний бүтээн байгуулалтын дээд шагнал "Алтан гэрэгэ" хүртсэн "Мак " ХХК-ний хийт бетоны үйлдвэрт Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн аяныг 04 сарын 01-нд нээлээ.

Төв аймгийн 20 гаруй аж ахуйн нэгжийн 100 гаруй төлөөлөл ирж, харилцан мэдээллэл солилцож, зөвхөн барилга, уул уурхай гэх мэт дэд бүтцийн салбараас илүүтэй эмийн сан, нийтийн хоол зэрэг үйлчилгээний салбарынханд хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны тухай мэдээлэл олгох шаардлагатай байгааг онцоллоо.

Аяныг орон нутагт удирдлага,зохион байгуулалтаар ханган ажиллах Засаг даргын тамын газар, Хөдөлмөрийн хэлтэс, Мэргэжлийн хянатын газар, Үйлдвэрчний эвлэлийн холбоо зэрэг байгууллагаас аж ахуйн нэгж, албан байгууллагын дунд "Дэвжээ", "Үзүүлэх сургалт" зохиохоор төлөвлөжээ. Үүнээс гадна хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах зааварчилгаа, хууль дүрэм зэргийг  багтаасан цүнх аялуулж, мэдлэг мэдээлэл олгох юм байна.

Төв аймгийн Сэргэлэн суманд 2015 оноос үйл ажиллагаа эрхэлсэн хийт бетоны үйлдвэр 100-аад ажилтантай. Хоногтоо 900 куб метр бетон үйлдвэрлэдэг. Эднийх хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг хангахын тулд байнгын үйл ажиллагаатай зөвлөл байгуулж, өдөр бүр, улирал тутам зааварчилгаа өгч, гарсан зөрчлийг бүртгэж, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авдаг байна. Тус аймагт өнгөрсөн жил үйлдвэрлэлийн осол 11 бүртгэгдснээс зургаан хүн  нас барж, ес нь хөдөлмөрийн чадвараа түр хугацаагаар алджээ.

Төв аймаг Ш.ШҮрэнцэцэг

 

相关新闻