Зочлох үйлчилгээний шилдгүүд шалгарчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
batsaikhan@montsame.mn
2016-04-04 16:21:08

Зочлох үйлчилгээний шилдгүдийг шалгаруулах "найрсаг Улаанбаатар -2016" олон улсын тэмцээн "Мшиээл экспо" төвд эхэлснийг бид мэдээлсэн. Энэ тэмцээний шилдгүүд шалгарсан мэдээг сая авлаа.

Олон улсын энэхүү тэмцээнд "Улаанбаатар", "Кемпински", "Баянгол", "Шангри Ла" зэрэг томоохон буудлуудаас гадна хувийн хэвшлийн олон зочид буудлын ажилчин, ажилтан, мэргэжилтнүүд оролцсон юм. ОХУ-ын Буриад, БНХАУ-ын Манжуураас ирж өрсөлдсөн. Алчуур эвхэлтээр "Улаанбаатар" зочид буудлын ажилтан Б.Цэрэндулам 17 алчуур стандартын дагуу эвхэж илт давуу түрүүлэн цом хүртжээ. Зочин хүлээн авагчийн тэмцээнд "Улаанбаатар" зочид буудлын ресепшн Ц.Батчимэг түрүүлсэн байна. Англи хэлээр зүгээр л ярьдаг зочин угтан тосогч биш үгээ зөв олж хэрэглэх нь чухал гэдгийг Ц.Батчимэг үлгэрлэн харуулснаараа ялгарчээ. Зочинд "Окэй" гэхийн оронд "Тэнк юу" гэж хэлэх стандартыг ягштал барих нь зочин тосогчдод чухал байдаг байна. Буудлын өрөөний үйлчлэгчийн тэмцээнд мөн л "Улаанбаатар" зочид буудлын үйлчлэгч Ц.Доржханд түрүүлж алтан цом, мөн буудлын үйлчлэгч А.Эрдэнэчимэг удаалж мөнгөн цом хүртсэн байна. "Улаанбаатар "зочид буудлынхан амжилтаараа тэргүүлсэн байна.

Ж.Батсайхан

 

相关新闻