ШТС-ийн ажилтнуудыг чадавхижууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2019-07-26 10:34:58
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн ОБГ-аас аймгийн төвд үйл ажиллагаа явуулдаг онц чухал объект болох шатахуун түгээх станцын ажилтнуудад чадавхижуулах сургалт зохион байгуулав. Сургалтад есөн шатахуун түгээх станцын 29 ажилтан хамрагдлаа.

Оролцогчдод гамшгийн эрсдэлийн үнэлгээний тойм судалгааг танилцуулж, онц чухал объектын галын аюулгүй байдал, гал түймрийн үед авч хэрэгжүүлэх шуурхай арга хэмжээ сэдвүүдээр мэдлэг олгож, гал унтраах анхан шатны багаж зэвсгийг ашиглах дадлага хийжээ.

Галын аюулгүй байдлыг хангахын тулд албан байгууллагууд гал унтраах анхан шатны багаж хэрэгсэл, галын дохиоллын систем, гал унтраагуур, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх мэдээллийн самбар, аврах зам, гарцын тэмдэглэгээ, аврах зам гарцын схем зураг, аваарын гэрэл зэргийг байрлуулсан байх ёстой юм.  

相关新闻