“Сүү”, “АПУ”-гийн хувьцааны ханш өндөр өсөлттэй байв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2019-07-26 16:02:28

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр I, II, III ангиллын 14 ХК-ийн 46.5 сая төгрөгийн үнийн дүн бүхий 169.566 ширхэг хувьцааг арилжив. Энэ өдөр 8 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 5 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол нэг компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа.

Үүнээс "Сүү" болон "АПУ" ХК-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Хай Би ойл" болон "Ард Даатгал" ХК-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа.

"TOP 20" индекс 0.16 хувиар өсч, 20233.74 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,488,764,599,479.44 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.     

相关新闻