Д.Нацагдоржийн мэндэлсний 110 жилийн ойгоор өсвөрийн яруу найргийн тэмцээн зохиов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
erdenechimeg@montsame.mn
2016-04-05 09:52:09

Их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 110 жилийн ойн хүрээнд өсвөрийн яруу найрагчид зохиол бүтээлээрээ өрсөлдлөө.

Төв аймгийн Хүүхэд гэр бүл, хөгжлийн хэлтсээс  4 сарын 4-нд зохион байгуулсан  "Хүрэл тулга 2016" тэмцээнд 23 сумын 40 гаруй хүүхэд оролцсон юм.

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрөөх, ёс суртахууны хүмүүжил олгох зорилгын хүрээнд хоёр жилд нэг удаа болдог тус уралдаан энэ жил Их зохиолч Д.Нацагдорж мэндэлсний 110 жилийн ойн хүрээнд зохиогдсноороо онцлогтой.

Энэ хүрээнд  түүний туурвисан бүтээлээр дэлгэсэн үзэсгэлэнд ховор нандинд тооцогддог "Гар бичмэлийн эх бичгийн судалгаа" ном уншигчдын сонирхолыг татаж байв. Мөн "Д.Нацагдоржийн бүтээл миний нүдээр" уран зургийн үзэсгэлэн дэлгэж, уншигч олонд сонирхуулсан юм.

Энэ үеэр 33 дахь удаагийн "Болор цом"-ын эзэн  н.Эрдэнэбаатар  лекц уншиж, хүүхэд залуусын сонирхсон асуултад хариуллаа. Тэмцээний дүнг маргааш гарах бөгөөд шилдгээр тодорсон сурагчид улсын уралдаанд оролцох эрхээ гардана.

Төв аймаг Ш.Шүрэнцэцэг

相关新闻