Өсвөрийн даамчид шилдгүүдээ тодруулав
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТӨсвөр үеийн аварга шалгаруулах 2016 оны 100 буудалт даамны тэмцээн 2016 оны гуравдугаар сарын 30-наас энэ сарын 03 -нд “Гацуурт” ХХК-ийн байранд амжилттай болж шилдгүүдээ тодруулав.
Тэмцээн нь 5-7 нас, 8-10 нас, 11-13 нас, 14-16 нас гэсэн ангиллаар нийт 100 буудалтын үндсэн, блиц, 64 буудалт даамны үндсэн, блиц, Турк даам гэсэн 5 төрлөөр зохион байгуулав. “Гацуурт” компани уг тэмцээнийг 11 дэх жилдээ ивээн тэтгэж оролцож байгаа юм. Уг тэмцээнд нийт 700-аад хүүхэд ур чадвараа сорин оролцож медалийн эздийг шалгаруулсан юм. Энэ тэмцээнд төрөл тус бүрд эхний 5 байранд шалгарсан тамирчныг ирэх долдугаар сарын 20-30-нд Монголд болох Ази тивийн АШТ-нд оролцох эрх олголоо.
Тэмцээнд багийн дүнгээр Баянзүрх дүүргийн 100 буудалт даамны П.Нармандах дасгалжуулагч багштай "Шавь" клуб 11 алт нийт 24 медаль авснаар улсдаа тэргүүлж, Дорноговь, Хэнтий аймгийн багууд удааллаа.
Д.Өлзий