“Монгол шуудан”, “МИК холдинг”-гийн хувьцааны ханш өсөлттэй байв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2019-07-30 16:25:02

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Монголын Хөрөнгийн бирж өнөөдөр I, II, III ангиллын 29 ХК-ийн 46.3 сая төгрөгийн үнийн дүн бүхий 125.350 ширхэг хувьцаа арилжив.

Энэ өдөр 10 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 13 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 6 компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа.

Үүнээс "Монгол Шуудан" болон "Мик Холдинг" ХК-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Улаанбаатар Хивс" болон "Монгол Шилтгээн" ХК-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа.

"TOP 20" индекс 0.72 хувиар өсч, 20481.81 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ  2,513,478,345,163.28 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.     

相关新闻