“Мик холдинг”-ын хувьцааны ханш тогтвортой байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2019-07-31 16:17:20

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн бирж өнөөдөр I, II, III ангиллын 19 ХК-ийн 33.1 сая төгрөгийн үнийн дүн бүхий 187.338 ширхэг хувьцаа арилжив. Энэ өдөр 6 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 8 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 5 компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа.

Үүнээс "Мик Холдинг" болон "Дархан Нэхий" ХК-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Мерекс" болон "ЛэндМН ББСБ" ХК-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа.

"TOP 20" индекс 0.22 хувиар буурч, 20436.8 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ  2,515,151,577,750.52 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.     

相关新闻