“Спортын хоолзүй”-г хөгжүүлэхэд ШУТИС-тай хамтарна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2016-04-05 12:44:38

Монгол Улсад “Спортын хоолзүй”-н салбарыг хөгжүүлэх зорилгоор Биеийн тамир спортын хөгжлийн төвийн дарга гавьяат дасгалжуулагч, доктор Д.Жаргалсайхан, ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн захирал доктор, дэд профессор Ж.Туяацэцэг, Хоолзүй шим судлалын монголын нийгэмлэгийн тэргүүн доктор, профессор Ж.Энхтайван нар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

Тамирчдын спортын амжилтыг дээшлүүлэх, бие бялдрын болоод сэтгэлзүйн хөгжлийг өндөр түвшинд хүргэхэд “Спортын хоолзүй”-г хөгжүүлэх зайлшгүй шаардлагатай болохыг олон улсын туршлага харуулдаг. Иймд спортын эрдэм шинжилгээ, судалгааг шинжлэх ухааны үндэслэлтэй хөгжүүлэх, сургалтын орчныг боловсронгуй болгох, тамирчдын хоол, шим тэжээлийн байдлыг сайжруулах, тамирчдад үйлчлэх хоолны газруудын чанар, үйлчилгээний хэлбэрийг дээшлүүлэх чиглэлээр талууд хамтарч ажиллах юм.

Санамж бичгийн хүрээнд спортын хоолзүйн судалгаа, эрдэм шинжилгээны ажил өрнүүлэх, шинэ нэр төрлийн хоол хүнс, хоолны дэглэм зохион бүтээх, судалгаанд үндэслэн технологи дамжуулах, нэвтрүүлэх, инновацийн загвар төсөл боловсруулан хэрэгжүүлэх юм. Мөн нийгмийн эрүүл мэндийн зан үйлийг судлах, төлөвшүүлэх, улсын шигшээ багийн болон спортын холбоод, нийгэмлэгүүдийн дасгалжуулагч, тамирчдад дасгал сургуулилт, тэмцээн уралдааны үед зохистой хооллох болон хоолзүй, шим тэжээлийн тухай сургалт зохион байгуулна.

Үүнээс гадна эдгээр байгууллага “Рио-2016” зуны олимпийн наадмын тамирчдын баазын хоолны үйлчилгээг зөв зохион байгуулахад хамтран ажиллахаар болсон байна.

Д.Өлзий

相关新闻