“Дархан гурил тэжээл”-ийн хувьцааны ханш өндөр өсөлттэй байв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2019-08-02 18:29:29

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн бирж I, II, III ангиллын 23 ХК-ийн 104.5 сая төгрөгийн үнийн дүн бүхий 501.645 ширхэг хувьцааг өнөөдөр арилжаалав.

Энэ өдөр 11 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 11 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол нэг компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Дархан гурил тэжээл" болон "Эрдэнэ Ресурс девелопмент корпорэйшн" ХК-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Өндөрхаан" болон "Могойн гол" ХК-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа.

"TOP 20" индекс 0.64 хувиар өсч, 20565.38 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ  2,529,099,915,895.38 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.     

相关新闻