Хөрөнгийн бирж 276.528 ширхэг хувьцаа арилжив
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн бирж өнөөдөр I, II, III ангиллын 33 ХК-ийн 106.7 сая төгрөгийн үнийн дүн бүхий 276.528 ширхэг хувьцаа арилжив.
Энэ өдөр 13 ХК-ийн хувьцааны ханш өссөн бол мөн тооны
ХК-ийн хувьцааны ханш буурч, 7 компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа.
Үүнээс "Бөөний худалдаа" болон
"Хүрд" XK-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй
байсан бол "Ноёт хайрхан” болон "Стандарт агрикалчер групп ХК-ийн
хувьцаа хамгийн их уналттай байлаа.
"TOP 20" индекс 0.14 хувиар өсч,
20594.51 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ
2,531,944,858,197 төгрөг боллоо. Арилжааны
дэлгэрэнгүй мэдээллийг Энд
дарж үзнэ үү.