“Тавантолгой” болон “АПУ”-гийн хувьцаа өндөр ханштай байв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2019-08-06 17:14:10

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн бирж өнөөдөр I, II, III ангиллын 20 ХК-ийн 35.4 сая төгрөгийн үнийн дүн бүхий 97.295 ширхэг хувьцаа арилжив. Энэ өдөр 4 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 11 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 5 компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа.

Үүнээс "Тавантолгой" болон "АПУ" XK-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Ариг гал” болон "Увс чацаргана" ХК-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

"TOP 20" индекс 0.48 хувиар буурч, 20496.16 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ  2,529,590,980,749.63 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.     

相关新闻