Алтанбулаг, Заамар сумын сурагчид улсын уралдаанд оролцоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
erdenechimeg@montsame.mn
2016-04-05 21:48:25

Хоёр жилд нэг удаа зохион байгуулдаг "Хүрэл тулга 2016" тэмцээнээс шалгарсан Алтанбулагийн М.Жавхлантөгс, Заамар сумын Б.Шалсмаа нар энэ сарын 10-нд Улаанбаатар хотноо болох улсын уралдаанд аймаг, орон нутгаа төлөөлөхөөр болов.

Түүнчлэн Алтанбулагийн Б.Алтангэрэл, Эрдэнэсантын Б.Нансалмаа, Зуунмодны Б.Бумбаяр нар Д.Нацагдоржийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуульд хөнгөлөлттэй суралцах эрхтэй болсон байна.

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрөөх, ёс суртахууны хүмүүжил олгох зорилгын хүрээнд Хүүхэд гэр бүл, хөгжлийн хэлтсээс зохиодог  уг тэмцээн энэ жил  Их зохиолч Д.Нацагдорж мэндэлсний 110 жилийн ойн хүрээнд болж, өнгөрснөөрөө  онцлог байна.

Төв аймаг Ш.Шүрэнцэцэг

相关新闻