“УИД” болон “ЛэндМН”-ийн хувьцааны ханш өсөлттэй байв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2019-08-14 18:10:21

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн бирж өнөөдөр I, II, III ангиллын 21 ХК-ийн 57.2 сая төгрөгийн үнийн дүн бүхий 161.942 ширхэг хувьцаа арилжив. Энэ өдөр 9 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 8 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 4 компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа.

Үүнээс "Улсын их дэлгүүр” болон "ЛэндМН ББСБ" ХК-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Ард санхүүгийн нэгдэл" болон "Гутал" ХК-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа.

"TOP 20" индекс 0.53 хувиар өсч, 20186.59 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ  2,542,383,340,008 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.     

相关新闻