“Өэлүн” бондыг олон улсын хөрөнгийн зах зээл дээр амжилттай арилжаалжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржийн Нэгдүгээр ангилалд
бүртгэлтэй "МИК Холдинг" ХК 2019 оны эхний хагас жилийн санхүүгийн тайлангаа олон нийтэд нээлттэй танилцуулав. Тайлант хугацаанд тус компани:
- Нийт хөрөнгийн хэмжээ 4 их наяд төгрөгт хүрч, 32.5
тэрбумын цэвэр хүүгийн орлого, 27 тэрбумын зарлагатай ажилласнаар цэвэр ашиг нь 5.5 тэрбум төгрөгт хүрчээ.
- Тус компани 3 жилийн хугацаатай, жилийн 9.75 хувийн хүүтэй, 300 сая ам.долларын үнийн дүн бүхий “Өэлүн” бондыг Сингапурын Хөрөнгийн биржээр дамжуулан олон улсын хөрөнгийн зах зээл дээр амжилттай арилжсан байна.
Ингэснээр
“Монголын Ипотекийн Корпораци ОССК” ХХК нь Монгол Улсаас олон улсын зах
зээл дээр үнэт цаас арилжаалсан хувийн хэвшлийн 3 дахь байгууллага болжээ.
Нийт өөрийн хөрөнгийн хэмжээ 5.3 хувь, зээлийн хөрөнгийн хэмжээ 79.4, шинээр гаргасан “Өэлүн” бондын хэмжээ 19.9 хувийг тус тус бүрдүүлжээ. “МИК Холдинг” ХК-ийн олон нийтэд нээлттэй танилцуулсан тайланг бүрэн эхээр нь Энд дарж үзнэ үү.