Өнөөдөр 210.946 ширхэг хувьцаа арилжив
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид наймдугаар сарын 16-нд I,
II, III ангиллын 24 ХК-ийн 57.4 сая төгрөгийн үнийн дүн бүхий 210.946 ширхэг
хувьцаа арилжив. Энэ өдөр 9 ХК-ийн хувьцааны ханш өсөж, мөн тооны ХК-ийн
хувьцааны ханш буурсан бол 6 компанийн хувьцааны ханш тогтвортой
байлаа.
"Багануур" болон "Ард
Даатгал" ХК-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй
байсан бол "Авто Импекс" болон "Ард Санхүүгийн
Нэгдэл" ХК-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
"TOP 20" индекс 0.83 хувиар өсч,
19995.21 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2.536.469.540.100.05 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ
үү.