"Авто Импекс" болон "Монгол Базальт"-ын хувьцааны ханш өсөлттэй байв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2019-08-21 17:12:46

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр наймдугаар сарын 21-нд Монголын Хөрөнгийн биржид I, II, III ангиллын 24 ХК-ийн 137.402.595.60 төгрөгийн үнийн дүн бүхий 271.193ширхэг хувьцаа арилжив. Энэ өдөр 8 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 13 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 3 компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа.

Үүнээс "Авто Импекс" болон "Монгол Базальт" ХК-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Фронтиер Лэнд Групп" болон "Хөх Ган" ХК-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа.

"TOP 20" индекс 1.08 хувиар буурч, 19529.15 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ  2.500.203.742.785.08 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.     

相关新闻