Өнөөдөр 328.899 ширхэг хувьцаа арилжив

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2019-08-22 18:07:57

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Наймдугаар сарын 22-нд Монголын Хөрөнгийн биржид I, II, III ангиллын 19 ХК-ийн 171.1 сая төгрөгийн үнийн дүн бүхий 328.899 ширхэг хувьцаа арилжив. Энэ өдөр 6 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 10 компанийн хувьцааны ханш буурсан бол 3 компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Женко Тур бюро" болон "Хөх ган" ХК-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Түмэн шувуут" болон "Ард кредит ББСБ" ХК-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа.

"TOP 20" индекс 0.01 хувиар өсөж, 19548.91 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ  2.503.647.804.935.34 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.     

相关新闻