Есөнзүйл суманд 320 хүүхдийн сургууль барьж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ 
                                                                    
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн Мэргэжлийн хяналтын газраас Есөнзүйл, Өлзийт суманд барьж буй бүтээн байгуулалтын ажлын явцад хяналт тавилаа.
Есөнзүйл
суманд улсын төсвийн 3.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 320 хүүхдийн
сургуулийн барилгыг өнгөрөгч 6 сараас барьж эхлээд байна. Барилгын
гүйцэтгэгчээр “Тэд констракшн” ХХК ажиллаж байгаа ба 2020 оны 7 дугаар сард ашиглалтад
оруулах юм.
Мөн Өлзийт суманд Спорт заалны барилгыг улсын төсвийн 851 сая төгрөгийн өртгөөр “Ганнэгдэл” ХХК гүйцэтгэж байна. Барилгыг ирэх 10 дугаар сард ашиглалтад оруулах аж.
МХГ-аас эдгээр бүтээн байгуулалтын материалын чанар, зургийн дагуу барьж байгаа эсэхэд хяналт тавьж, үүрэг чиглэл өглөө.
 Ulaanbaatar
        Ulaanbaatar
         
		 
  
  
  
  
         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
 												
				
             
                    