Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хамт олон цэцэрлэг барьжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
Хэнтий /МОНЦАМЭ/ Хэнтий аймаг дахь ШШГГ-419 дүгээр нээлттэй хорих ангийн хамт олон энэ жил хүүхдүүдэд зориулан цэцэрлэг байгуулан барилгын засвар, тохижилтын ажлыг хийж гүйцэтгэж байна.
Тодруулбал энэхүү цэцэрлэг нь Хэрлэн долдугаар цэцэрлэгийн өргөтгөл анги болон ажиллах бөгөөд ШШГБ-ын ажилтнуудын хүүхдүүд хамрагдах боломжтой аж. Ингэснээр алба хаагчдынхаа ахуй нөхцөлийг дээшлүүлэх, нийгмийн баталгааг хангахад том дэмжлэг болж байгаа юм.