МИАТ ТӨХК Боруссия Дортмундтай хамтран ажиллана
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТҮндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК Германы Бундеслигийн шилдэг клубын нэг Борусси Дортмундтай хамтран ажиллах гэрээ байгууллаа.
Хамтран ажиллах болсноор МИАТ ТӨХК Борусси Дортмундын логог ашиглах бүрэн эрхтэй болж байна. Европын хөлбөмбөгийн клуб монгол компанитай хамтран ажиллаж буй анхны тохиолдол энэ болж байна. Уг гэрээ 3 жилийн хугацаатай бөгөөд ирэх долдугаар сараас эхлэн хэрэгжих юм. Борусси Дортмундын борлуулалт, маркетинг, бизнесийн хөгжлийн захирал Карстен, “Бид үргэлж шинэ олон улсын хамтрагчтай болж байгаадаа маш их баяртай байна. Монгол компанитай хамтарч байгаа нь түүхэн үйл явдал болж байна. Бид цаашид зах зээлээ тэлэх боломжтой” хэмээн ярьжээ.
Ж.Болор