Өсвөрийн шатарчдын тивийн аварга Улаанбаатарт тодорно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2016-04-07 12:39:05

Өсвөрийн шатарчдын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 5-15-нд МҮЭСТО-ны Спорт цогцолборт үргэлжилж тивийн аваргыг тодруулна.

Тус тэмцээнд Австрали, Хятад, Энэтхэг, Индонези, Иран, Казахстан, Киргизстан, Малайз, Шинэ Зеланд, Сингапур, Өмнөд Солонгос, Шри Ланк, Туркменстан, Арабын Нэгдсэн Эмират улс, Узбекистан, Вьетнам, Йемен, Монгол зэрэг 18 орны 470 гаруй өсвөрийн тамирчин, зочид төлөөлөгч оролцож байна.

Монголын шатрын холбоо /МШХ/ нь Олон улсын шатрын холбоо /ОУШХ/-нд хүсэлт гаргасны дагуу АШХ-ны Удирдах зөвлөлийн хурлаас Өсвөрийн шатарчдын Ази тивийн АШТ-ийг зохион байгуулах эрхийг Монгол Улсад олгосон юм. Уг эрхийн дагуу Засгийн газрын 2015 оны 12-р сарын 21-ны өдрийн 495 дугаар тогтоолоор өсвөрийн шатарчдын Ази тивийн АШТ-ийг 2016 онд зохион байгуулахаар шийдвэрлэсэн. 

Өсвөрийн шатарчдын Ази тивийн АШТ-ий ерөнхий зохион байгуулагчаар МШХ, хамтран зохион байгуулагчаар ЭМСЯ, ГХЯ, БСШУЯ, МҮЭ-ийн Соёлын төв ордон тус тус оролцож байгаа бол ивээн тэтгэгч болон дэмжигч байгууллагуудыг танилцуулахад, АПУ ХК, Стандарт ус ХХК, RAMADA зочид буудал, Наран туул зочид буудал, GRAND HILL зочид буудал, Наранбулаг зочид буудал оролцож байна.

Мөн энэ үеэр Монгол улсын үндэсний урлагийг сурталчилж гадаадын зочид төлөөлөгчид, баг тамирчдад зориулан “Монгол эгшиглэн” тоглолтыг энэ сарын 11-нд зохион байгуулна.

Тэмцээний нээлтийн ёслолд ЗБХ-ны дарга МШХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч, УИХ-н гишүүн Я.Санжмятав, ЭМСЯ-ны Нийтийн Биеийн тамир, спортын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Х.Бакытжан, БСШУ-ны БХЗГ-н дарга Д.Эрдэнэчимэг, ОУШХ-ны Гүйцэтгэх Зөвлөлийн Гишүүн, МШХ-ны ерөнхийлөгч Ц.Сайнбаяр, НИТХ-ын Тэргүүлэгч, БГД-ын Засаг дарга Д.Оросоо, МҮЭ-ийн холбооны дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат, ОУШХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн, Олон улсын шүүгч Жэйми Кеньмор, Казахстаны ЭСЯ-ны 1-р нарийн бичгийн дарга Жусип Орынбай, Энэтхэг улсын Элчин сайд Сумнат Гош, Вьетнам улсын Элчин Сайд Пан Дан Дуон, МШХ-ны Дэд Ерөнхийлөгч Хошууч Генерал Б.Баярмагнай, МШХ-ны гүйцэтгэх захирал Ц.Цогбаяр, МШХ-ны Ерөнхийлөгчийн зөвлөх Б.Наранбаатар, АПУ ХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Эрдэнэбилэг, МҮЭСТО-ны захирал С.Гэрэлмаа, МҮЭСТО-ны дэд захирал Ц.Мөнхбаяр нар оролцлоо. Тэмцээний үеэр шатрын Блиц (түргэн), Рапид (түргэвчилсэн), бодлого бодолтын тэмцээн зохион байгуулах бөгөөд дасгалжуулагч, шүүгчийн семинар, сургуулиудад шатрыг дэлгэрүүлэх хөтөлбөр (CIS) зэрэг сургалт зохион байгуулах юм.

Д.Өлзий

 

相关新闻