Гурван улсын оролцогчид 7 мэргэжлээр өрсөлдөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dusem11@yahoo.com
2016-04-07 16:34:27

“Найрсаг Улаанбаатар” зочлох үйлчилгээний салбарын мэргэжлийн аварга шалгаруулах тэмцээн болж  шилдгүүдээ тодрууллаа.

Нийслэл хотын аялал жуулчлал, зочлох үйлчилгээний ажилтнуудын ур чадварыг сайжруулах, ажил мэргэжлийн онцлогийг сурталчлах, үйлчилгээний ажилтнууд харилцан туршлага солилцох боломж олгох зорилгоор жил бүр тус тэмцээнийг зохион байгуулдаг. Хоёр үе шаттай зохион байгуулсан уг тэмцээнд 3 орны оролцогчид 7 мэргэжлээр 3 өдрийн турш өрсөлдсөний эцэст ялагчдыг тодруулсан юм. Тэмцээний тэргүүн байранд шалгарсан оролцогчийг цом, нэг сая төгрөг, тусгай байр эзэлсэн оролцогчдийг өргөмжлөл таван зуун мянган төгрөгөөр тус тус шагнаж, тухайн оны ажил мэргэжлийн аварга болгон алдаршуулдаг уламжлалтай. 

Д.Өлзий

相关新闻