Яармагийн гэр хороолол дундуур тавих бохирын шугам угсралт үргэлжилж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
gantuya@montsame.mn
2016-04-08 10:30:28

БХБЯ-ны Дэд бүтэц төслөөс Хан-Уул дүүргийн 10 дугаар хороонд хэрэгжүүлж байгаа Хотын баруун өмнөд хэсгийн бохир усыг цэвэрлэх Цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалт үргэлжилж байна. 

Уг цэвэрлэх байгууламж нь бохир усыг 1159 м урт хоолойгоор дамжуулан авч, хоногт 20000м3 бохир ус цэвэрлэх хүчин чадалтай юм байна. Төслийн бетон цутгалтын ажил 100 хувь дууссан бөгөөд техник, технологийн суурилуулалтын ажлыг 2016 онд хийж дуусгахаар төлөвлөөд байна. Энэхүү цэвэрлэх байгууламжаас Нисэх, Яармагийн гэр хорооллын дундуур тавигдах 15 км бохирын шугамын нэгдүгээр ээлжийн угсралтын ажил амжилттай хэрэгжин 8 дугаар хорооны хойд хэсэг  хүртэл холбоод байгаа юм. Хоёрдугаар ээлжийн угсралтын ажлаар Яармагийн 4-7 дугаар хорооны газар нутаг дундуур бохирын шугам тавихаар төлөвлөжээ. 

Н.Туяа

相关新闻