Ослоор нас барагсдын дурсгалыг хүндэтгэх үйл ажиллагаа анх удаа боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАНЖил бүрийн 04 дүгээр сарын 28-ны өдрийг Олон улсын Хөдөлмөрийн байгууллагаас “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дэлхийн өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ өдрийг угтан Булган аймагт "Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй” аяныг сарын хугацаатай 4 сарын 6–ны өдрөөс эхлүүллээ.
Аяны нээлтийн арга хэмжээнд аймгийн Засаг даргын Тамгын газар, МХГ, НДХ, Хөдөлмөрийн хэлтэс, ЭМГ, аймгийн Үйлдвэрчний эвлэлийн холбоо, Ажил олгогч эздийн холбоодын хамтарсан ажлыг хэсэг оролцсон. Аяны хүрээнд Хөдөлмөрийн аюулгүй байдал, Эрүүл ахуйн тухай хуулиуд, үйлдвэрлэлийн осол мэргэжлээс шалтгааалсан өвчний даатгалын сан болон, иргэд даатгуулагчдын эрх ашиг, ажлын байрны соёл, ажлын байрны эрүүл мэндийн чиглэлээр сургалтууд, мөн “Үйлдвэрлэлийн ослоор нас барагсдын дурсгалыг хүндэтгэх” өдрийн арга хэмжээг зохион байгуулах ажлуудыг төлөвлөжээ.
Дашрамд дурдахад дурсгалыг хүндэтэгэх ийм төрлийн үйл ажиллагаа өмнө нь болж байгаагүй, манай аймгийн хувьд анх удаа зохион байгуулагдаж байгаа юм байна.
П.Батням