Дулааны орлого хуваарилах ажлын хэсэг байгуулав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид дулааны станц, дулаан, ус хангамжийн “Булган мээж” ХХК-ийн үйл ажиллагааг зохицуулах ажлын хэсэг байгуулжээ.
2019-2020 оны өвөлжилтийн бэлтгэл ажилтай холбогдуулан “Инержи плас” ХХК, “Булган мээж” ХХК-ийн үйл ажиллагааг зохицуулах, дулааны орлого хуваарилах хувь хэмжээг тогтоож, албажуулах чиглэлээр үйл ажиллагаа явуулах ажлын хэсгийг Булган сумын Засаг дарга, “Булган мээж” ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Д.Наранбаяраар ахлуулан аймгийн ИТХ-ын Тэргүүлэгч, хоёр аж ахуйн нэгжийн төлөөллийг оролцуулан байгуулсан байна.
Тус аймагт дулааны
станц ашиглалтад орж халаалтын үйлчилгээ үзүүлж байсан “Булган мээж” ХХК-ийн уурын зуухнууд зогссон юм. Эдгээр аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааны чиглэл,
орлого хуваарилах асуудал маргаантай байгаа учир аймгийн ИТХ-аас ажлын хэсэг гарган,
холбогдох асуудлыг шийдвэрлэн ирэх долоо хоногт танилцуулах үүрэг өгсөн байна.