Дорноговьд цианит натри илрээгүй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2016-04-10 17:48:17

Энэ сарын 04-нд “Еagle” телевизийн сэтгүүлчид Дорноговь аймагт ажиллахдаа Дорноговьчууд цианит натритай ус хэрэглэж байгаа тухай нэвтрүүлэг бэлтгэж  олон нийтэд  хүргэсэн. Харин дээрх нэвтрүүлгийн дараа дөрөвдүгээр сарын 07-нд Дорноговь аймгийн Онцгой комисс хуралдаж  эл асуудлаар мэргэжлийн хүмүүс тайлбар тодруулга хийлээ. 

Мэргэжлийн байгууллагын хүмүүсийн хэлснээр цианит натрийг  ундны усанд тодорхойлох шаардлагагүй элемент бөгөөд уул уурхайн бохирдлоос үүдэлтэй асгарсан болон алдагдсан үед л тодорхойлдог. Одоогоор Дорноговь аймагт цианит натри илрээгүй. Бидний олон жилийн хөдөлмөрийг мушгин санаатайгаар унагааж байгаад харамсаж байна хэмээн мэргэжлийн байгууллагын зарим хүмүүс хэллээ.

Тус аймгийн Онцгой комиссын бүрэлдэхүүнд Мэргэжлийн хяналтын газар, Эрүүл мэндийн газар, Тагнуул, Онцгой байдлын хэлтэс зэрэг мэргэжлийн байгууллагын ажил хариуцсан хүмүүс багтдаг байна.

Х.Эрдэнэбулган

 

相关新闻