Хөрөө рамуудыг нэг дор байрлуулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛХөвсгөл аймгийн хэмжээнд 130 хөрөө рам ажиллаж байгаагийн 75 нь мод бэлтгэлийн ангийн зөвшөөрөлтэй гэнэ.
Сүүлийн үед хууль бусаар мод бэлтгэж буй иргэд хөрөө рамд модоо хямд үнээр өгөх цааш нь банз, палк болгон худалдах зэрэг асуудал гарч байгаа тул хөрөө рам ажиллуулах журмыг аймгийн ИТХ-аас баталжээ. Журамд эхний ээлжинд хөрөө рамуудыг нэг дор төвлөрүүлэхээр тусгажээ. Өөрөөр хэлвэл тухайн иргэний хүссэн газарт байрлаж буй хөрөө рам нь иргэдийн ая тухтай амьдрах боломж, нөхцлийг зөрчдөг, хөдөлмөр аюулгүй байдлыг хангах тал дээр эрсдэлтэй байдаг тул нэг дор төвлөрүүлэх шаардлагатай гэж үзэж журмыг дагаж мөрдүүлэх гэнэ.
Хөвсгөл аймаг Б.Гантуяа