Азийн өсвөрийн шатарчдын бодлого бодолтын шилдгүүд тодров

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2016-04-13 10:21:46

Өсвөрийн шатарчдын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний 6 дахь өдөр буюу 4 дүгээр сарын 11-нд шатрын спортын нэг төрөл болох бодлого бодолтын тэмцээнд Узбекстаны тамирчин Я.Нодирбек 29 оноогоор тэргүүлж, Энэтхэгийн өсвөрийн шатарчин 28 оноогоор удаалсан бол Монголын “Хан Алтай” клубын өсвөрийн шатарчин С.Билгүүн 27,5 оноогоор гуравдугаар байрт шалгарлаа.

Энэ тэмцээнд АНЭУ, БНХАУ, Казахстан, Киргизстан, Иран, Малайз, Монгол, Узбекстан, Шри Ланк, Энэтхэгийн 10-14 насны 87 бодогчид 6 даалгаврыг 90 минутын хугацаанд уралдан бодож өрсөлдлөө.

Бодлого бодолтын тэмцээнд 50-иас дээш хувийн амжилт үзүүлсэн Монгол Улсын 10 хүүхэд шинээр “Бодогчийн чансаа”-ны болзол хангалаа. Тэмцээний даалгаврууд, хариу болон дүнг хавсралтад зургаар үзүүлсэн болно.

Д.Өлзий

相关新闻