Оюутан боксчид ДАШТ-д хүч үзнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2016-04-13 13:45:58

Тажикстаны нийслэл Душанбе хотноо 5 дугаар сарын 1-8-нд сонирхогчдын боксын Ази тивийн оюутны аварга шалгаруулах тэмцээнд хүч үзэх манай баг тамирчдын нэрс тодорлоо.

Энэхүү анхдугаар тэмцээнд манай улсаас “Ширэн бээлий” клубын дасгалжуулагч Д.Төрбат, Н.Нармандах нарын удирдлага дор тулалдах 18 боксчны нэрс тодорлоо. Тодруулбал, эрэгтэйчүүдийн 49 кг-д Азийн залуучуудын АШТ-ий хүрэл медальт Д.Мөнх-Эрдэнэ, ОУХМ Г.Ариунболд, 52 кг-д М.Гандулам, Б.Мөнхдалай, 56 кг-д Б.Мишээлт, Б.Төмөрхуяг, 60 кг-д Ц.Пүрэвсүрэн, З.Шинэтулга, 64 кг-д М.Батбаяр, О.Норовбал, 69 кг-д Д.Даваадалай, О.Батзориг, 75 кг-д Ж.Отгонжаргал, О.Олзвойбаатар нар өрсөлдөнө. Харин эмэгтэйчүүдийн 51 кг-д О.Жаргалан, Д.Дэлгэрмөрөн, 60 кг-д Н.Оюун-Эрдэнэ, Г.Үүрийнтуяа нар хүчээ сорихоор болжээ.

Д.Өлзий

相关新闻