“Эрдэнэт” үйлдвэрийн хөдөлмөрийн аюулгүй байдалтай танилцлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | УУЛ УУРХАЙ
192@montsame.mn
2019-10-22 10:26:58

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үйл ажиллагаатай ЗТХЯ-ны харьяа байгууллагууд танилцаж, туршлага солилцлоо.

Энд зам, тээврийн салбарын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн салбар хороо, яамны харьяа байгууллага, ААН-ийн ХАБЭА-н алба, зөвлөлийн дарга, гишүүд, инженер, ҮЭ-ийн холбооны төлөөлөл бүхий 17 газрынхан оролцож, “Эрдэнэт үйлдвэр”-ийн ХАБЭА-н удирдлагын тогтолцоо, бодлого, компанийн удирдлага болон нийт ажилтнуудын оролцоо, санхүүгийн болон нийгмийн хариуцлагын хүрээний зохион байгуулалттай танилцлаа.


Тодруулбал, тус үйлдвэр эрсдэлээ хэрхэн удирдаж, аюулыг илрүүлж, мэдээлж, арилгаж байгаа, үүнд тавьж буй дотоод хяналт, ажилтнуудын оролцоотой танилцлаа. Ингэснээр тухайн ААН-үүд өөрийн байгууллага дээрээ харьцуулсан дүгнэлт хийж, шинэлэг санаа, шийдлийг гарган, хэрэгжүүлж, сайн туршлагыг нэвтрүүлж, хамтын ажиллагааг өргөжүүлэн ажиллах аж.

ҮЭ болон ХАБЭА-н төлөөлөл мөн “Эрдэнэт” үйлдвэрийн автотээврийн цех, тээвэр ложистик, баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагаатай ажлын байранд нь танилцаж ажилтнуудтай санал солилцлоо.



相关新闻