“Өргөө цагаан гэр” хөтөлбөр 4 дэх жилдээ хэрэгжиж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2019-11-11 20:44:38

Хөвсгөл /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар 2016 оноос эхлэн гэр оронгүй амьжиргааны түвшин доогуур, өрхийн орлогогүй, олон хүүхэдтэй, өрх толгойлсон эхчүүдээ дэмжих зорилгоор “Өргөө цагаан гэр” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Хөтөлбөрийн хүрээнд тойргийнхоо 25 өрхөд өргөө цагаан гэрийг өнөөдөр Хотгойдын баатар Чингүнжавын талбайд гардуулан өглөө.

УИХ-ын гишүүнийг тойрогтоо ажиллах үеэр иргэдээс гэр хүссэн өргөдөл их ирдэг аж. Гэр олгох иргэдийг сонгохдоо иргэдийн ирүүлсэн өргөдлийг дахин судалгаа хийж байж сонгосон байна. Хүйтний ам наашилж байгаа энэ үед өөрийн гэсэн гэр оронгүй, хөлсний гэрт амьдардаг өрх толгойлсон олон хүүхэдтэй эхчүүд гэр оронтой болж байгаадаа талархаж байлаа. “Өргөө цагаан гэр” хөтөлбөр 4 дэх жилдээ хэрэгжиж байгаа бөгөөд энэ хүрээнд нийт 70 өрх гэр оронтой болоод байгаа ажээ. 


相关新闻