Эрэгтэй, эмэгтэй жүдочид багаараа мөнгөн медалийн эзэд болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2016-04-18 10:13:44

Узбекстаны Ташкент хотноо жүдо бөхийн Ази тивийн АШТ-ийн багийн шилдгүүдийн төлөөх барилдааны эрэгтэй төрөлд 13 баг өрсөлдсөнөөс Монголын баг "В" хэсэгт орж эхний тойрогтоо Ираныг 3:2, Киргизстаны багийг 4:1-ээр хожиж хагас шигшээд шалгарсан.

Хагас шигшээд АТАШТ-ийг медалийн чанараар тэргүүлсэн Японы багтай барилдаж 66 кг-д Д.Төмөрхүлэг, 81 кг О.Ууганбаатар, -90 кг Л.Отгонбаатар, 90 кг Н.Түвшинбаяр тус тус өрсөлдөгчөө ялж 4:1-ээр шигшээд шалгарсан. Алтан медалийн төлөө тэмцээнийг зохион байгуулагч орон Узбекстаны багтай барилдаж 4:1-ээр хожигдож мөнгөн медаль хүртлээ.

Харин эмэгтэй жүдочдын багийн барилдааны шигшээд Монголын баг, Японы багтай өрсөлдөж 5:0-ээр ялагдаж мөнгөн медаль хүртлээ. Тэд эхний тойрогтоо Киргизстаны багтай халз барилдаж 5-0-ээр ялж хагас шигшээд шалгарсан юм. Харин хагас шигшээд БНХАУ-ын багтай тоглож 4:1-ээр ялж шигшээд Японы багтай өрсөлдөхөөр шалгарсан. Японы баг тав дахь удаагаа аваргын алтан медаль хүртсэн бол Монголын эмэгтэй баг дөрвөн удаа аман хүзүүдэж мөнгөн медаль хүртээд байна.

相关新闻