Хөдөлмөрийн яармагт 557 ажлын байр бүртгэгджээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ“Аялал жуулчлал ба ажил эрхлэлт-2016” хөдөлмөрийн яармаг энэ сарын 22-нд 10:00-18:00 цагийн хооронд Залуучуудын холбооны үзэсгэлэнгийн танхимд болно.
Тус яармагийг аялал жуулчлалын салбарт ажиллах сонирхолтой оюутан залуус, идэвхтэй ажил хайгч иргэдийг эзэмшсэн мэргэжлийнхээ дагуу түр болон байнгын ажлын байртай болох нөхцлийг хангах, аялал жуулчлалын байгууллагуудад шаардлагатай байгаа мэргэжлийн ажилтнаа олоход нь дэмжлэг үзүүлэх, ажил олгогч, ажил хайгч иргэдийг холбох зорилгоор жил бүр зохион байгуулдаг уламжлалтай.
Яармагийн үеэр нийслэлийн 6 дүүргийн Хөдөлмөрийн хэлтэс бүртгэлтэй ажлын байранд шууд зуучлах бол нээлттэй ажлын байр зарласан жуулчны бааз, тур оператор, зоогийн газар, зочид буудлын ажил олгогчид шууд ярилцлага хийн ажилд шалгаруулж авах юм.
Нийслэлийн Аялал жуулчлалын газар, нийслэлийн Хөдөлмөрийн газар, Аялал жуулчлалын багш судлаачдын нийгэмлэг, Залуучуудын хөдөлмөрийн төв бирж хамтран зохион байгуулдаг уг яармагт одоогоор 557 ажлын байр бүртгэгдээд байгаа аж.
Ж.Болор