Нийслэлийн Соёл урлагийн газрын даргаар МУГЖ Ч.Бат-Эрдэнийг томиллоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ 
                                                                    Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн соёл, урлагийн газрын даргаар МУГЖ Ч.Бат-Эрдэнийг томилсон шийдвэрийг Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан гаргасан байна.
Ч.Бат-Эрдэнэ СУИС-ийг дуучин мэргэжлээр төгссөнөөс гадна Ирланд улсад урлагийн менежментээр мэргэжил боловсролоо дээшлүүлжээ. Тэрээр, 2014 онд Соёлын дээд сургуулийн захирал, 2014-2017 онд СУИС-ийн дэд захирал, 2017 оноос СУИС-ийн Бүжгийн урлагийн сургуулийн захирлаар ажиллаж байв.
Соёл урлагийн газрын даргаар өмнө нь Ж.Дамдинцэрэн ажиллаж байсан юм.
 Ulaanbaatar
        Ulaanbaatar
         
		 
  
  
  
  
         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
 												
				
             
                    