Э.Халиунболд Америкийн “Loretta Lynn-2016” уралдаанд түрүүлэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТМонголын мото спортын тамирчин ОУХМ Э.Халиунболд өнгөрсөн ням гарагт АНУ-ын Калифорниа мужийн Каль сити хотноо зохион байгуулсан алдарт “Loretta Lynn-2016” олон улсын уралдааны төв, баруун бүсийн финалын уралдаанд оролцон 25А ангилалд тэргүүн байр эзэллээ.
Тэрбээр тус тэмцээний "Оpen professional" ангилалд шагналт IV байрт шалгарсан амжилтыг гаргажээ. АНУ-д зохион байгуулдаг “Loretta Lynn-2016” уралдаан нь “Супер кросс” уралдааны ДАШТ болон АНУ-ын АШТ-ийн дараа эрэмблэгддэг дэлхийн хамгийн олон тамирчин өрсөлддөг уралдаанд ийнхүү манай тамирчин тэргүүллээ хэмээн Монголын автомашин, мотоциклийн спортын холбооноос мэдээллээ.
Д.Өлзий