Пара-таеквондочид тивээс хос алт, мөнгө, нэг хүрэл медаль хүртжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТФиллипин улсын Манила хотноо болсон пара-таеквондогийн Ази тивийн АШТ-ээс монголын тамирчид алт, мөнгө тус бүр 2, нэг хүрэл медаль хүртсэн байна.
Манай улсаас таван тамирчин оролцсон бөгөөд Г.Болор-Эрдэнэ, Х.Энхтуяа нар алт, Ц.Даваачулуу, Б.Шинэбаяр нар мөнгө, О.Энхтүвшинзаяа хүрэл медалийн эзэн болж багийн дүнгээр гуравдугаар байрт эзэлжээ. Г.Болор-Эрдэнийн хувьд тив, дэлхийн хошой аварга тамирчин болсон байна.
Д.Өлзий