Бетховены дуусгаагүй бүтээлийг хиймэл оюун ухаан гүйцэтгэнэ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ 
                                                                    МОСКВА. /Le Figaro/. Хөгжмийн зохиолч Людвиг ван Бетховен мэндэлсний 250 жилийн ойд зориулан түүний дуусгаагүй бүтээлийг дуусгахаар хөгжим судлаач болон программистууд хамтран ажиллаж байна.
Үр дүнг нь ирэх оны 4 дүгээр сарын 28-нд танилцуулах юм байна. Суут зохиолч
Бетховен алдарт 9 дүгээр симфонио бичиж дуусгасны дараа 10 дугаар симфони
дээрээ ажиллаж эхэлжээ. Гэсэн хэдий ч түүнийг нас барсны дараа 10 дугаар
симфонийн хэд хэдхэн гар ноорог, төлөвлөгөө л үлдсэн байжээ. 
Ийнхүү мэргэжилтнүүдээс бүрдсэн баг машин сургалтын арга зүй болон программ
ашиглан Бетховены бүтээлийг дуусгахаар оролдож байгаа аж. 
 Ulaanbaatar
        Ulaanbaatar
         
		 
  
  
  
  
         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
 												
				
             
                    